МЭӨ 342 онд Аристотель эх нутаг Македонд буцан ирж хааныхаа, хожмоо түүхэнд “Аугаа Александр” нэрээр мөнхөрсөн 13 настай хүүгийн гэрийн багш болжээ. “Александр”-ийг хэдэн жил сургаж түүнийг хааны ширээнд заларсны дараа Афинд буцан ирж лицей сургууль нээж 12 жил ажиллажээ. Эдгээр жилүүдэд Александр байлдан дагуүлалт хийж байхдаа багшаасаа зөвлөгөө авдаггүй байсан боловч судалгааны ажил хийх хөрөнгө мөнгөөр тасралтгүй хангаж байлаа. Энэ бол эрдэмтэн хүн судалгааны ажилдаа төрөөс ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байсан анхны тохиолдол болсон юм. Дараагийн хэд хэдэн зуунд ч тийм явдал гараагүй юм. Аристотель өөрийн шавь Аугаа Александрын эзлэн түрэмгийлэх бодлогыг тууштай эсэргүүцэгч байсан юм. Тийм учраас Александр багшийнхаа ач хүүг урвалаа гэж цаазлахдаа золтой л багшийгаа мөн шийтгэчихээгүй юм. Манай эриний өмнөх 323 онд Александр өөд болсны дараа Афин хотод Македоний эсрэг бүлэглэл хүчээ авсны улмаас Аристотель аргагүйн эрхээр хотоос оргон зугтаж хэдэн сарын дараа 62 настайдаа ертөнцийн мөнх бүсыг үзүүлжээ. Аристотель зүйргүй ажилсаг хүн байжээ. Бидний өнөө үед түүний зохиосон 47 зохиол нь өвлөгдөн ирсэн ч нийтдээ 170 орчим ном туурвисан ажээ. Түүнээс гадна атаархам өргөн мэдлэгтэй хүн байжээ. Түүний бичсэн номүуд нь тухайи үеийнхээ шинжлэх ухааны нэвтэрхий толь байлаа. Одон орон, амьтан судлал, эс судлал, гаэар зүй, геологи, физик, анатоми, физиологи зэрэг эртний Грект мзддэг байсан шинжлэх ухаамы бараг бүх салбарт бүтээлээ туурвижээ.
Аристотель үнэхээр гарамгай гүн ухаантан байжээ. Бясалгалын гүн ухаанд ихээхэн хувь нэмэр оруулж ёс зүй, метафизик, сэтгэл зүй, эдийн засаг, улс төр, шашин судлал, гоо зүй, уран илтгэлийн онолын түхай том бүтээлүүд бичжээ. Тэрчилэн олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж байжээ, Түүнийг гүн ухааны логикийн салбарын үндсийг тавигч гэж зүй ёсоор хүндэлдэг. Судалгааны ажилдаа ямагт эрүүл саруул ухааныг дээдзлж, түүний дэвшүүлсэн олон тодорхойлолт, категориуд шинжлэх ухааны олон салбарын хөгжлийн үндэс болжээ.
Өрнөдийн шинжлэх ухааны сэтгэлгээний хөгжилд Аристотелийн оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Эртний болон дундад эууны үед түүний зохиолуудыг латин, сири, араб, итали, франц, иврит, герман, англи хэл дээр орчуулжээ. Түүний зохиолууд лалын шашны гүн ухаанд мөн гүнэгий нөлөө үзүүлжээ. Арабын гүн ухаантнуудын шүтээн болох Аверроэс лалын шашны онол болон Аристотелийн гүн ухааныг нэгтгэн цогц сургаал бий болгохыг оролдож байсан бол дундад зууны үеийн еврейн алдарт сатгэгч Маймонид мөн иудаизмийн шашинтай Аристотелийн гүн ухааныг нэгтгэхийг зорьж байлаа. Дундад зууны үед Аристотелийг хэт бишрэн шүтсэнээс шинжлэх ухааны хөгжлийг хойш татсан явдал гарсан нь үнэн билээ.