Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2010-04-25
Хэлэх гэсэн үгээ хэлж, дэмжих гэсэн бүхнээ дэмж ард түмээн!!!

Иргэн бүрт дуу хоолой бий. Тэд хүссэн үедээ хэлэх үгээ хэлж, хүссэн үедээ босон тэмцэх эрхтэй. Монгол улсын Үндсэн хуулинд хүн амьд явах эрхтэй, үг хэлэх эрхтэй, жагсаал цуглаан зохион байгуулах эрхтэй гэх мэт олон эрхийг заасан байдаг. 7 сарын 1-нд иргэд үг хэлэх эрхээ болон жагсаал цуглаан зохион байгуулах эрхээ эдэлсэн. Гэхдээ хүмүүс Сүх жанжины талбай дээр ямар нэгэн баярт үйл явдалыг тэмдэглэх гэж цугларсангүй. Тэд өөрсдийн эрхийн төлөө, зөв шударга байхын төлөөх тэмцэлийг хийсэн. Мөн уг тэмцэл нь эрх чөлөө болон шударга үнэний төлөөх тэмцэл байсан.

Монгол улс байгалийн баялагаараа дэлхийд дээгүүрт жагсдаг. Дээр нь 2хон сая гаруй хүн амтай манай улсад ямар ч байдлаар хөгжих бололцоо асар их байдаг ч өдийг хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь засгийн газар, улс төрчид болон нөгөө л  хууль баталж боловсруулдаг эрхэм 76 гишүүдийн чадваргүй үйл ажиллагаанаас болж ард түмний уур хилэнг ийм байдалд хүргэлээ. Хэдхэн хүн амтай Монгол улсад ядуурал, ажилгүйдэл болон баян хоосны ялгаа асар их зөрүүтэй болж байгаа нь хүмүүсийн дургүйцлийг хүргэж байна.

Төрөөс төрсөн тэрбумтанууд нь ямар замаар тэрбумтан болсон бэ гэдэг нь мөн эрс баяжсан хэрнээ цадаж ханахаа мэдэхгүй албан тушаалын хэнээрхэлд хэт их автсан нь сонгуулийн үйл ажиллагаанаас ард түмний нүдэн дээр илт харагдаж байлаа.  Манай Монголчууд социализмийн үед бүгд л нэг хэвийн амьдардаг байсан. Тэд бүгд хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч л байсан. 1990 оны хувьсгалаас хойш зах зээлийн нийгэмд шилжиснээрээ наймаа арилжаа хийх гээд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж байсан цаг саяхан л мэт... Гэтэл тэрнээс хойш үнэндээ чадалтай, мэдлэг боловсролтой, асар их хөдөлмөрч хүмүүсийн чадлаар монгол улс тодорхой хөгжлийн түвшинд хүрсэн. Хөдөлмөрлөөд баяжсан хүмүүсийг ярих юм байхгүй ээ. Гэтэл төрийн алба хашин, ширээний ард суучихаад тэрбум тэрбумаар нь хөрөнгөө өсгөх чавдартай луувирчингууд олон болсон нь нийгмийн дургүйцлийг ихээр хүргэж байгаа юм.

Тэр үнэтэй ширээний ард суух гэж дурлагсад дэндүү  их байна. Энэ нь 6 сарын 29-ны сонгуулиар ард түмэнд ажиглагдлаа. Сонгуульд ялахын тулд ямар булхай луйвиа хийж байгааг нь өөрийн биеэр мэдэрцгээсэн. Өөрсдийн төлөө саналаа өгүүлэхийн тулд мөнгө өгөх, байж боломгүй худлаа амлалтуудыг өгч байсан. Гэхдээ ганцхан МАХН тэгж худлаа амлаагүй. Бүх л намууд ингэж ичгүүр сонжуургүй худлаа амалж байсан. Бие даан нэр дэвшигчид ингэж ор үндэсгүй худлаа амлаагүй ээ. Ихэвчлэн УИХ-ын хуучин гишүүд мянгуужингын үлгэрээ ярьсаар л сонгуульд өрсөлдсөн. Тэр байтугай Монголчуудын амьдралыг дээшлүүлье гэж амлах ёстой байхад “Хэрвээ намайг сонговол та бүхнийг гадаадад ажиллах хүчнээр явуулна” гэж амлаж байх юм. Энэ нь хэрвээ би Их хуралын гишүүн болвол та нарыг гадаадад боол болгохоор явуулж өгнөө гэсэн утгатай үг юм.  Энэ амлалт нь Монгол улсад ядуурал болон ажилгүйдэл их байгаагын хар гай юмуу эсвэл зүгээр л сонгуульд нэр дэвшихийн тулд ард түмний тархийг угаах шампунь нь юмуу? Ийм амлалт хэлээд Их хуралд нэр дэвшиж байгаа хүмүүсийг юу гэж хэлэх үү? Бас эдгээр хүмүүсийг сонгож байгаа ард түмнийг бас юу гэхэв?

Сонгууль өгөх өдрөөс хэдэн өдрийн өмнөөс сонгуулийн булхай бэлтгэгдэж байсан нь дэндүү харамсалтай. Энэ нь үнэндээ л доль цохисон хуучин гишүүдийн хийж буй ажил гэхээр бүүр харамсалтай. Тэд төрд гарчихаад луйвардаж л сурсан нь энэ юм даа. Сонгууль болоход ичгүүр сонжуургүй луйвар явагдаж байсан. Манай тойрогт ч бас ийм луйвар явагдсан. Тэрнийх нь хар гайгаар одоог хүртэл эрхэм 4 гишүүн нь батлагдаж амжаагүй явсаар дахин сонгуультай золгож байна. Энэ нь бас зөв л юм. Луйвар болсон нь тодорхой болсон тул эрхэм гишүүдийн эрхийг түтгэлзүүлж дараагын гишүүдийг сонгох нь зөв юм.

Ийм мэтээр сонгууль будлиантай явагдаж ард түмний итгэл барагдаж, 76 гишүүний 4 жилийн зардалыг төлөх гэж ажилахаас цөхөрч, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэхээр тэмцэлийн хэлбэрт шилжсэн нь хамгийн зөв алхам болсон. 7-р сарын 1-ны өдөр ард түмэн уур хилэнгээ барьж дийлэхгүй МАХН-ын байрлуу дайрахад Монгол улсын төрийн цагдаа ард түмэнрүү дайрч байсан. Цагдаа нарт ард түмний алтан амь бус МАХН-ын байр илүү үнэтэй байсан бололтой. Цагдаа ч бас Монгол улсын иргэн. Гэтэл яагаад ард иргэдээ бус намын байрыг тэгтлээ хамгаалж 5 энгийн иргэдийн амь насанд хэрцгийгээр халдсан нь дэндүү гайхмаар. Үзэл бодлоо илэрхийлж ганц чулуу шидэж, газар хэвтэж байсан нэг шил вискиг авсныхаа төлөө 5 жилийн ял сонсоно гэдэг дэндүү аймшигтай.

Төрийн нүүр хатуу гэж ярьдаг. Гэхдээ ийм үед иймэрхүү байдалтайгаар ард түмэнд төр төмөр нүүрээ харуулж байгаа нь гомдмоор... ард түмэн цөхөрч байна. Тэдний цурхиран уйлах дуунд шуналдаа баригдсан 76 гишүүн болон төрийн тэргүүний зүрх нь шимширдэггүй юмуу? Тэдний ойр дотны хүмүүсээс нэг нь л тэр тэмцэл дунд байж байгаад баригдсан бол тэд яах байсан бол? Мэдээж ойр дотныхондоо тэд аймшигт ялыг сонсгохгүй байсан нь тодорхой. Тэд өөрсдөө хүүхэдгүй гэжүү? Ард түмний нялх нойтон үрсийг хомроглон саатуулж өршөөлгүйгээр ял оноож, насанд хүрээгүй байсан ч ял оноож байгаа нь иргэдэд хэрхэн хүндээр тусч байгааг мэдрэхгүй байна.

Ард түмний өмнө ямар үүрэг хүлээснээ мэдэхгүй явсаар 4 жилийг ардаа үүдэг гишүүд цөөнгүй. Гэтэл тэдгээр гишүүд нь хүртэл ард түмнийгээ буруутган яллах гэж оролдох юм. Энэ бол зүгээр л нэгэн жүжиглэл. Тэд хэрэгтэй үед хэрэгтэй хуулиа баталж чадахгүй байж ингэж жүжиглэх нь утгагүй асуудал.

Ямааны төлөө товчлуураа дараад саналаа өгч болоод байгаа юм чинь яагаад иргэдийнхээ төлөө саналаа өгч өршөөлийн хуулийг баталж болохгүй гэж? Ганц удаагын алдаанаас болж бүхий л амьдралаараа хохирох иргэдийн хувь тавилан ямааны ноолуураас хямдхан байна гэжүү?

 

Сэтгэгдэл:


гуйлт байна
сайна уу бичсэн чинь маш их таалагдлаа үүнийг чинь ессендээ иш татаж болох уу
Бичсэн: azuka (зочин) цаг: 17:30, 2011-04-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax