Аливаа үйлдвэрлэл, байгууллага гэлтгүй бүх зүйл өөр өөрийн гэсэн түүхтэй байдаг. “Таван толгой ХК” ч өөрийн гэсэн сонирхолтой түүхтэй. Тавантолгойн орд газар нь хуучин Тvшээт хан аймгийн Говь тvшээ гvний хошууны Их Шанхай уулын ойролцоох Цэций уулын баруун хойд ард байрладаг. Таван жижиг толгойн хэлбэрээр байрласнаас Тавантолгой хэмээн нэршсэн ажээ. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1966 оны дөрөвдvгээр сарын 18-ны тогтоолоор тус орд газрыг улсын болгож, Аж vйлдвэрийн яаманд шилжvvлснээр Дундговь аймаг дахь Цагаан-Овоогийн уурхайн нэг цэг болон анх найман хvний бvрэлдэхvvнтэй, 3000 тн нvvрс олборлон борлуулах улсын төлөвлөгөө хvлээн авч ажиллаж эхэлсэн тvvхтэй.
Газарзvйн байршлын хувьд өмнөговь аймгийн төв Даланзадгадаас зvvн тийш 98 км, Цогтцэций сумаас 15 км, Улаанбаатараас 550 км-ын зайд далайн төвшнөөс дээш 1500-1830 метрийн өндөрлөгт оршдог.
Харин ордын хувьд гэвэл геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалдсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигvvр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 км2 талбайд 320-340м-ийн гvнтэй судалдсан. Тавантолгойн нvvрсний ордын нvvрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нvvрсний 16 давхаргаас бvрдэнэ. Энэхvv 16 давхаргаас ач холбогдол бvхий давхарга нь 0, III, IVабв ба IX абвг гэсэн давхарга юм. Тавантолгойн орд нь дэд бvтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Vvнээс 4- р хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой байдаг байна.
Ингэж түүхийг дурьдаж өгсөний учир хүн бүр “Таван толгой” ХК-г “Таван толгойн орд газар”-ыг бүрэн эзэмшдэг гэж ойлгодогт оршино. Таван толгой ХК нь орд газрын нэгээхэн хэсгийг эзэмшдэг болохоос бүгд хамааралтай биш. Мөн орд газар нь өөрөө 6,5 тэрбум нөөцтэй. Тухайн нутгийн ард иргэдээ нүүрсээ хямд үнээр хангадаг. 8000 төгрөг гэдэг бол 1тонн нүүрсэнд дэндүү багадсан үнэ. Улаанбаатарт гэхэд л бага зэрэг хүйтний эрч ороход 1 жижиг шуудай нүүрсийг 8000-10000 төгрөгөөр борлуулдаг. Тэгвэл энэ наймаа нутгийн иргэдийн хувьд маш боломжит наймаа юм.
Нүүрс гэдэг чинь өөрөө маш удаан хугацаанд бүрэлдэн тогтдог тунамал чулуулаг юм. Тэгвэл үүнийг нь мэдэхгүй Монголчууд энэ “хар алт”-аа маш хямдхан үнээр урд хөршдөө вагон вагоноор нь зөөж өгдөг. Мөн энэ эрдэнээ маш бүдүүлгээр шууд шатааж хэрэглэдэг. Энэхүү маш үнэт чулуулгийг яагаад шинжлэх ухааны судалгаанд хэрэглэж болохгүй гэж. Нүүрс өөрөө хүнд ямар сайн нөлөө үзүүлдэгийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Учир нь тэд зөвхөн түүний өөрөөсөө гаргах тэр эрчим хүчийг л өөрсдөдөө хэрэгтэй гэж үзэж шатаадаг. Ялангуяа коксжсон нүүрс бусад төрлийн нүүрсийг бодвол инергийн ялгаралт маш өндөр байдаг. Дулаан ялгаруулах чадвар нь 29.6Мж/кг байдаг байна. Таван толгойн орд газрын коксжсон нүүрсний илчлэг нь 7760-8120 ккал/кг байдаг байна. Мөн зүгээр нэг нүүрсийг шингэрүүлсэн хэлбэрт шилжүүлж түүнийгээ дахин нэрж бензин, дизель түлш гаргаж авах боломжтой байдаг байна. Хэрвээ бид энэ аргыг хэрэглэх боломж бололцоог бүрдүүлвэл манай орон бусад нүүрсний нөөц баялаг ихтэй орнуудын нэгд орж болохоос гадна гаднаас оруулж ирэх бензин түлшний тодорхой хэмжээний хувийг өөрсдөө үйлвэрлэх боломжтой юм. Хаашдаа л мөд газрын тосоороо түлш хийж чадахгүйгээс хойш өөр бусад арга замыг бас тооцоолоод, судлаад үзэхэд гэмгүй л байх... Бидэнтэй хамгийн ойр орших Хятад улс гэхэд нүүрсний нөөцөөрөө дэлхийд 3-рт бичигддэг. Тэд бидэн шиг нүүрсээ шууд шатааж хэрэглэдэггүй. Харин хэрэглээнийхээ нүүрсийг Монголоос татаж авдаг. Тэдний нүүрсний нөөцийн хэмжээ нь 114500 сая тонн байдаг байна. Харин Монгол улсын нүүрсний нөөц таамаг мэдээгээр 152 тэрбум тонноор үнэлэгддэг байна.
Анх Таван толгойн орд газрыг 2003 оны 03-р сараас Монгол-БНХАУ-ын 50, 50 хувийн хөрөнгө оруулалттай "Чинхуа-МАК-Нарийн сухайт" ХХК олборлож эхэлсэн байна. Тус компани нь 2005 оны 7-р сарын 4-ны өдрөөс эхлэн 2015 оны 7-р сарын 4-ны өдрийг хүртэл 10 жилийн хугацаатай Тогтвортой байдлын гэрээг Засгийн газартай байгуулан ажиллаж байна. Тус компани нь 2003 оноос 70 га талбайд олборлолт хийж, 3.8 сая тн нүүрс экспортлоод байна.
Тус уурхайгаас 2003 онд 386.5 мян.тн, 2004 онд 1534.5 мян.тн, 2005 онд 1722.8 мянган тн нүүрс олборлож БНХАУ-д экспортлон борлуулаад байгаа.
Иймэрхүү тоо баримт хараад бага зэрэг залхсан байж магад. Гэхдээ та үүнийг уншсанаар 2,7 сая Монгол иргэдийн нэгнээс нь ч болов урьдаж алхалаа гэсэн үг. Энэхүү нийтлэлдээ эдийн засаг төдийгүй маш олон салбарт хэрэг болохуйц мэдээллийг оруулахыг хичээсэн бөгөөд танд болон таны бизнест бага ч болов сэдэл төрүүлж чадсан болов уу...
Тунамал чулуулгаа хэрхэн зөв ашиглах ёстойг Хятадаас суралцах уу?