Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2010-04-24
I Love New UB!!!

2008 оны зун Улаанбаатар хот даяар “Би шинэ Улаанбаатарт хайртай” аян явагдаж хүн бүр л дор дороо дэмжицгээж, сайшаах нэг нь сайшааж, атаархах нэг нь атаархаж байлаа. Энэхүү сайшалтай аянг Quiza, Tatar, BX, Lemons, Тэлмэн зэрэг залуу одод санаа нийлэн зохион байгуулсан билээ. Тэд Улаанбаатар хотоо утаагүй, хоггүй, замын түгжрэлгүй, уур уцааргүй, сайн сайхан хот болгохын төлөө гэр хорооллын айл өрхүүдэд эсгий болон нэхээсгүй эдлэн туурга тарааж байлаа. Ингэснээр гэр нь дулаан болно... Тэгээд тэд гал түлэхээ болино. Гал түлэхгүй болвол утаа багасч хотын агаар цэвэршинэ. Санадаг л санаа. Улс төрийн өндөрлөгт гарсан 76 мангуунуудыг бодвол явууртай санаа сэдсэн... Гэтэл 76 эрхэм гишүүд гэр хорооллын өрх бүрийг орон сууцжуулна, нүүрс болон модыг түлэхээ больж, үнэ хямд утаагүй түлшийг худалдаанд гаргаж өрх бүрийн өдөр тутмын хэрэглээ болгоно гэх мэт өнөөх л улиг болсон “төсөл”-өө барьсаар “мангуу” дарга дээрээ орж мянгуужингийн үлгэрээ биелэнэ гэсэн амлалт өгч төрийн өмчөөс мөнгө цохуулж аваад санаа амар “зусалцгаана”.

Бид чинь Монгол улсынхаа иргэд нь шүү дээ... Ард түмнийгээ яагаад боддоггүй юм бээ? Quiza, Tatar, BX, Lemons, Тэлмэн зэрэг нөхдүүдийг төрийн өмчөөс нэг ч төгрөг цохуулахгүйгээр ийм сайн санааны ажил хийж болоод байхаар өнөөх эрх тархтай баячуул нь боож үхэж, босож харайцгаан “Эцэг эхийнхээ мөнгөн дээр тоглосон жоохон хүүхдүүд юу чадах юм бэ?” гэцгээнэ. Монголчууд биднээс хэзээ ч салахгүй нэгэн үлгэр бий. Энэ бол тамын тогооны үлгэр... Сайн яваа нэгэндээ атаархах нь Монголчуудын гэм биш зан. Гэхдээ зан болохоос гэм биш юм чинь гээд өөхшүүлж болохгүй. Зан төлөвийг гэмтэй адил засаж болдог. Тиймдээ ч ийм залуус гарч ирэн дуу хоолойгоо нийт Улаанбаатар даяар цацаж байна. МУИС, Краковын их сургууль, Москвагийн их сургууль, Лондонгийн Империал коллежид тус тус суралцсан. Биохимич мэргэжилтэй. Англи, орос, польш хэлтэй Б.Батбаяр буюу бидний дунд Баабар нэрээр алдаршсан нийтлэлч энэ тухай өөрийн бодлыг сийрүүлсэн байх юм... Тэрээр нийтлэлүүдээ бичихдээ хар яриаг давамгайлдаг нь ямар ч давхрагын бүх насны хүмүүст ойлгомжтой байдаг нь түүний давуу тал. Мөн тэрээр аль ч үед нэг талыг баримталдаггүй гэдэг нь түүний бичсэн нийтлэлүүдээс нь анзаарагддаг. Энэ удаад тэрээр 2008 оны Улаанбаатар хотыг 1960 оны Улаанбаатартай харьцуулан бичсэн байна.

<<Улаанбаатар минь гуравхан хоногийн бороо даахгүй шальчийчихдгийм. Ууг нь ган тайлаад өнгө орж, сайхан ногоороод ирдэгсэн. Сайхан хот байсымаа. Хүмүүс нь хотдоо хайртай, хот нь ч хүмүүсийнхээ аяар. Жаран зургаан оны үерээр би жаахан хүүхэд байсан, тэгэхэд ЮБи маань дөнгөж хот болж байсан учир бэлтгэлгүй байсымаа. Mанай Улаанбаатарыг 360 насалсан гэдэг чинь бүлтэрч байгаам. Манай хотын шав Туул, Сэлбийн хөвөөнөө, 1855 онд тавигдсым. Тэгэхээр харьцангуй залуу хот байгаа биз дээ? Яг үнэндээ 1960 он хүртэл хот ч биш, томоохон тосгон л байсым. Хориод оны гаргасан бүртгэлээр хотод баахан лам нар, тэгээд гадаадынхан, тэр дундаа хятадууд байдаг байж. Монгол хүн мэдээж малаа хариулаад л уул талаараа явжийж таараашдээ. Хотод бүртгэлтэй цөөхөн монголчуудын 90 хувь нь хөдөө бас гэр бараатай гэсэн байна>> гэсэн энэ хэсгээс Баабарын нийтлэлдээ хэрэглэдэг хар ярианы нилээдгүй хэсгийг харж болно. Баабар бол нийгмийн муу муухай, хар бараан бүхнийг нийтлэхээс гадна хотын иргэдийнхээ сэтгэлийг тайтгаруулсан сайн сайхан нийтлэлүүдийг нийтэлдгээрээ бас давуу талтай. Тэрээр хэлэхдээ хотын иргэн байхын тулд өөрийн гэсэн ухамсар, хотын соёлтой байх ёстой. Гэхдээ хотын соёлтой байнаа гээд алхам тутамдаа уучлал гуйсан, нахилзан бөхөлзсөн, манин ч юм уу гэмээр мангар байх тухай огт яриагүй. Ердөө л биендээ төвөг учруулахгүй байх тухай хэлж байна гэсэн. Энэ нь нэг бодлын зөв. Гэхдээ нөгөө талаас буруу. Учир нь тэр хүний долигнуур болоод алхам тутамдаа уучлалт гуйж, нахилзан бөхөлзөж байх нь тэр хүнд л хамаатай хэрэг. Тэр хүн бусдад саад болохгүйгээр өөрийн хүссэн зүйлээ хийж болох эрхтэй. Юм гэдэг сайн муу хоёр талтай. Хэт нэг талыг баримталсан өгүүллэг уншигчдад тийм ч их таалагдахгүй л болов уу?

 

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax