Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2010-04-25
Дэлхий дээрх амьдралын тухай

Манай дэлхий олон сая жилийн тэртээ халуун бүлээн далайн усаар бүрхэгдсэн үед амьд биеийн анхны илэрлүүд үүсчээ.

Урт удаан хөгжлийн дүнд амьд биеийн эдгээр анхны илэрлүүд нь эст бүтэцтэй болж улмаар олон эстэй ургамал амьтан болон хөгжжээ.

Ургамлын эсэд хлорофилл бий болсноор нарны гэрлийн нөлөөгөөр ус, нүүрсхүчлийн хийнээс шим бодис үүсэж хүчилтөрөгч ялгарч, түүгээр амьд бие хооллож, амьсгалж өсөж үржин амьдрах болжээ.

Дэлхий дээр хуурай газар бий болж, тэнд амьд бие шилжин зохилдож амьдарсаар хоёр нутагтан, мөлхөгчид шувуу, сүүгээр бойжигсод, улмаар хүн үүсэж, хөгжих нөхцөл бүрэлдсэн байна.

Ийнхүү орчин үеийн амь мандал буюу биесээр бүрэлдэн тогтожээ.

Амь мандал нь дотооддоо амьдралын маш баян нарийн уялдаа холбоотой төдийгүй агаар мандал, усан мандал, чулуун мандал зэрэг амьгүй бие, хүрээлэн байгаа. Орчинтойгоо байнга бодисын солилцоо хийж, түүнд зохицон амьдран оршсоор байдаг ажээ.

 Хүмүүс байгаль орчинтойгоо болон өөр хоорондоо ухаалаг зүй зохистой харьцах нь сайн сайхан амьдралын үндэс болдог.

Гэвч бидний буруутай үйл ажиллаганаас болж байгаль дэлхий минь хордож хөөрхийлэлтэй байдалд орсон билээ. Байгаль дэлхий бохирдохын хэмжээгээр өөрийн унаган чанараа алдаж энэ нь улмаар бидний, цаашлаад ургамал, амьтаны амьдралд ихээхэн муугаар нөлөөлдөг.

Байгалийн бохирдолд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь:

а. Хүмүүс өсөж олширон том хотууд үүсэж үйлдвэржих тутам байгалийн бохирдол нэмэгддэг.

б. Цахилгаан станц, үйлдвэр, гэр ахуй, тээврийн хэрэгслийн утаа, төрөл бүрийн хог хаягдал, ургамалын бүрхэвчгүй болсон хөрснөөс салхиар боссон тоос зэрэг нь агаарын бохирдлыг нэмэгдүүлдэг.

в. Хөргөгчнөөс алдагддаг хий озоны давхрагыг гэмтэээж (агаар мандлын ) манай дэлхийд хорт туяа нэвтрэх хэмжээг нэмэгдүүлдэг.

Сүүлийн үеийн баримтаас үзэхэд Антрактив тивийн агаар мандалд гарсан озоны цоорол нь хэмжээ нь томорсоны улмаас Австрали тивийн иргэдэд арьсны өвчин ихсэх хандлагатай болсон байна.

г. Газрын зохисгүй ашиглаж сүйтггэж байгаагаас ургамлын бүрхэвч багасч,үүний хор уршгаар агаар дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ ихэсч дэлхийн дулаарал болж хуурайшилт цөлжилт явагдаж байна.

Манай орны хувьд сүүлийн үед цөлжилт газар авч байгаа бөгөөд энэ нь бид бүхний байгальтай зохисгүй харьцаж байгаагийн илрэл юм.

Олон компаниуд газар доорхи ашигт малтмалыг олборлож хөрсийг ихээр эвдэж сүйтгэн онгичиж, дахин нөхөн сэргээлт хийхгүйгээс бэлчээрийн мал аж ахуйд ихээхэн хүндрэл учирах болсон байна.

Мөн ой модыг хууль бус аргаар ашиглах , огтлох гэх мэт зохисгүй ажиллагааны улмаас цөлжилт эрчимтэй явагдаж байна.

д. Үйлдвэр, ахуйн хаягдлаар байгаль дахь хөрс, ус, агаар улам бүр бохирдож, өвчин эмгэг ихсэж, үхэл хорогдол нэмэгдсээр байна.

 Жишээ нь манай орны хувьд “Хонгор” сумын мөнгөн уснаас үүдсэн бохирдол юм. Үүний улмаас хөрс ус бохирдож хүн, мал, амьтан хордож ихээхэн хохирол амссан.

Байгаль дэлхийн уугуул өнгө төрх хүний ажилгааны дүнд ихээхэн өөрчлөгдөж эвдэрч сүйрэх төлөвтэй болж байгаа учраас түүнийг хамгаалах шаардлага улам ихэсч байна.

Байгальтай дотно харьцах нь орчин үеийн хүний соёлын нэг хэмжүүр юм.

Унаган төрхөө алдсан байгалийг нөхөн сэргээхэд улс орон бүр ихээхэн анхаарч байна. Дэлхийн улс орон бүр өөр өөрсдийн онцлогт тохируулан байгалиа хамгаалах талаар олон арга хэмжээнүүдийг авч байна.

Харин манай орны хувьд эцэг өвгөдөөсөө байгалийн унаган төрхөөрөө өвлөгдөн үлдсэн газар нутагаа хайрлан хамгаалж, байгаль орчноо цэвэр байлгах, нөхөн сэргээх нь бидний зорилго болоод байна.

Эрт дээр үеэс эцэг өвгөд маань төрт ёсныг тогтоож улмаар хууль цаазыг бий болгож энэ нь хөгжин боловсорсоор ХII-зууны эцэс ХIIIзууны эхэн зааг дээр их эзэн богд Чингис хааны үед “Их засаг” хуулийг боловсруулжээ.

”Их засаг” хууль нь нийгмийн бүхий л харилцааг зохицуулахад зориулагдсан хууль бөгөөд түүнд байгаль хамгаалах талаар:

-          Эх нутаг түүний байгалийг унаган төрхөөр нь байлгах

-          Нутаг бэлчээрийг зүй зохистой ашиглах

-          Газар шороо, түүний хөрсийг цэвэр ариун байлгах

-          Усыг бүх талаар хамгаалах, цэвэр ариун байлгах

-          Газар нутаг ой модыг түймрээс хамгаалах

-          Газар шороо, хад уулыг элдвээр сүйтгэхгүй байх

-          Ан амьтныг хайрлаж хамгаалах үл егүүтгэх

гэж тусгасан байдаг байхад ХХ зууны Монголчууд минь байгаль орчноо яаж хамгаалж байна аа? Муу ч гэсэн бидний эх дэлхий, өлгийдөж авсан газар нутаг минь шүү дээ! Хамгаалахгүй байхын аргагүй сайхан орон шүү дээ!

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax