Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2011-04-10
Монголын худалдааны өнгөрсөн, одоо, ирээдүй

Улс орныг хөгжүүлэх хамгийн гол, зөв гарц бол дотоод болон гадаад худалдааг хөгжүүлэх байдаг. Эрт цагт Монголчууд улс орноо хөгжүүлэх гарцыг сургаальдаа өгүүлэхдээ:

                        Биеэ засаад

                        Гэрээ зас

                        Гэрээ засаад

                        Төрөө зас хэмээсэн байдаг. Энэ нь одоо үеийн ухаантнуудын тун саяхан бодож олсон “Улс орноо хөгжүүлэхийн тулд өөрөөсөө эхлэ” гэсэн онолыг баталж байгаа юм.

            Монгол улс 1990 оноос эхэлсэн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтээсээ олж авсан алдаа эндэгдлээсээ суралцаж, ололт амжилтан дээрээ суурилж хөгжилтэй орнуудын туршлага, чөлөөт зах зээлийн хөгжлийн зүй тогтол, үйлчлэх механизмыг нь нэвтрүүлж

1.     Аж үйлдвэр /Хүнд, хөнгөн, уул уурхай/

2.     Уламжлалт хөдөө аж ахуй /Фермерийн аж ахуй/

3.     Шинжлэх ухаан, техник, технологи

4.     Эрүүл мэнд, боловсрол. Мөн дэд хэсгүүд болох:

·        Батлан хамгаалах

·        Цахилгаан эрчим хүч

·        Зам тээвэр, аялал жуулчлал

·        Холбоо харилцаа

гэсэн чиглэлүүдэд урт хугацааны зорилтуудыг дэвшүүлж түүндээ амжилттай хүрэх явдал маш чухал бөгөөд энэ нь монголын хөгжлийн нэг гарц болох болов уу.

Саяхан жишээ дурдвал:

Монгол улс 2007-2008 онуудад зөвхөн Эрдэнэтээс нэг тэрбум орчим ам долларын ашиг олсон. Гэсэн хэдий ч муухан бодлогын үр дүнд инфляцийг өсгөн алга болсон. Хэрэв өнөөх мөнгөө хадгалж байсан бол “инфляци”-д өртөхгүй, Эдийн Засгийн Хямралд өртсөнийг далимдуулан Хятад шиг олон Европын технологийн компаниудыг хямралаар далимдуулан харьцангуй хямдаар худалдан авах боломж байлаа. Тэр бүү хэл Монголын хөгжилд томоохон нөлөө өгч буй Эрдэнэтдээ хөрөнгө оруулж, гадаадын уул уурхайн хэрдээ таарсан жижиг ордын лицензийг худалдаж авах боломж гарах байв. Яг Рио Тинто шиг...

Өнөөгийн манай урд хөрш болох Хятад улсад 1958-1976 он хүртэл үргэлжилсэн “Гурван улаан тугийн бодлого” буюу “Их үсрэлт”, “Ардын коммуни”, “Аугаа их пролетарийн соёлын хувьсгал” гэгч нь тус улсад улс төрийн эмх замбараагүй байдлыг үүсгэж Хятадын нийгэм эдийн засаг, соёл бүхэлдээ уналтанд орж, өлсгөлөн, ядуурал, үхэл улс орныг бүхэлд нь хамарсан бөгөөд 1958-1961 оны хооронд 50 сая гаруй хүн нас барсан байна. Үүнийг хожим нь /14-18 насны залуучууд байлаа/ сурч боловсрох, хөгжих он жилүүдээ дэмий алдсан “алдагдсан үе” хэмээх хоч зүүлгэсэн билээ. Хятадууд энэ алдагдсан үе, алдагдсан он жилүүдээсээ, 50 сая хүний амиар олж авсан тэр туршлагаасаа сургамж авч 1979 онд Дэн Сяо Пиний санаачлагаар эхэлсэн хятадын эдийн засгийн шинэчлэлтийн бодлого нь

1.     Хөдөө аж ахуй

2.     Аж үйлдвэр

3.     Шинжлэх ухаан техник, технологи

4.     Батлан хамгаалах салбарт амжилттай хэрэгжиж өнөөдөр хятадын эдийн

засгийн тогтвортой, хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн улс төрийн бүтэц өөрчлөгдөхөд хүргэж эдийн засаг, гадаад худалдаа нь 10-15 жилд эрчимтэй өсч зүүн азийг төлөөлсөн бар болох шинж нь тодорхой болж улмаар АНУ-тай өрсөлдөж хэмжээний болохыг судлаачид бичиж тэмдэглэж байна.


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax