Шинэ блогийн хаяг:
http://molko.bblog.mn

2010-04-25
Хүн ба байгалийн харилцан шүтэлцээ (үргэлжлэл)

Эцсийн эцэст бид өөрсдөө л амьдрах орчноо үгүй хийж байгаа. Монгол улсын иргэд бид л байгаль орчноо хамгаалахгүй бол манай орны газар шороонд шунаж буй бусад улс бидний өмнөөс санаа тавина. Мэдээж Монгол цустай хүн болгон л эх орноо хамгаалах л байх. Гэхдээ нутгаа хамгаалж байнаа гээд бүгд нийлж жагсаал цуглаан хийж төрийн өндөрлөгүүдээ хүссэн үгээрээ доромжлон саарал ордон руу өндөг улаан лооль барин дайрч давшлан намуудын байрыг шатаах биш тэрний оронд хүн бүр ядаж нэг нэг бут газарт суулгачихвал зорьсон зорилго хүссэн хүсэл болох “байгаль орчноо хамгаалах” хүсэлдээ хүрч болох л юм. Мөн эх орноо хамгаалж байнаа гээд худлаа бэлэн цэцэн үгс ургсаж төрийн төсвөөс хуурамч аргаар мөнгө цохуулж өөрийнхөө гэр бүлийг өөд татах биш өөрсдийнхөө бие, сэтгэл, хөдөлмөр гурваараа энэ бүхнийг цогцлоож чадна.

Бид байгаль дэлхийтэйгээ буруу харьцсанаас болж түүнийхээ хор хөнөөлийг амсаж байгаа билээ. Агаарын бохирдолт, харшил, урьд өмнө байгаагүй төрөл бүрийн өвчин эмгэг бий болсон. Ирээдүй хойч үедээ бид нийлэг даавуу шиг хөрс шороо, хиймэл хуванцар мод, хатуу цаасаар хийсэн уул хад өвлүүлэн үлдээх гэж үү? Энэ бол үнэхээр гамшиг. Гэхдээ яахав үр хүүхдүүддээ тийм газар шороо өвлүүллээ гэж бодъё... Тэгвэл бидний үр сад ямаршуухан байдалтай амьдрах бол доо? Магадгүй бидний ярьдаг тайлагдашгүй оньсого болох харь гаригийнхатай төстэй ч амьдарч магадгүй л юм.

Мэдээж та бүхэн өөрсдийн үр хүүхдүүдээ гудамжаар явахдаа хордож үхэхгүйн тулд хорт утааны баг зүүгээд явахыг хүсэхгүй л байгаа биз.

Ирээдүй хойч үедээ нэр хүндтэй үлдье гэж бодож байгаа бол хамгийн түрүүнд байгаль орчноо эрүүл хадгалж үлдэх хэрэгтэй.

Хэрвээ бид тэгэж чадвал үр хүүхдүүд минь биднийг хүндэтгэж, бидэнд талархаж явах болно.

Хүмүүн та хүүхдүүддээ сайн сайхнаар дурсагдахыг хүсэж байна уу? эсвэл хараан зүхүүлэхийг хүсэж байна уу? Үүнийг та сайн бодож тунгаах хэрэгтэй. Мэдээж үүний тулд чин сэтгэлээсээ ажиллах ёстой.

Сэтгэгдэл:


гоё шүү үнэн зөв ярьж байна
Бичсэн: Зочин цаг: 13:58, 2011-12-02 | Холбоос | |


алга ташилт tiimee hamtdaa negdetsgeey
Бичсэн: Зочин цаг: 23:31, 2011-11-28 | Холбоос | |


байгаль
Энэ хүний юу хэлэх гээд байгааг ойголгож байгаа биздээ хүмүүсээ байгаль орчин эх ороноо хайрлацгаая!! алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 14:37, 2011-09-22 | Холбоос | |


unen
chinii yarij baigaa buhen unen shuu hun buhen az jaragltai amidrahiig husdeg daan ch hudal amaas oor yu ch bhgui humuus olntoi. tiimees eh delhiigee hairaltsgaa !! гоё шүү hun buheng тэврэлт ok
Бичсэн: yag zuv (зочин) цаг: 09:53, 2011-04-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax